ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧ ТУС ТУС СОНГОН ШАЛГАРУУЛНА
Уржигдар 19 цаг 17 мин
Улаанбаатар

ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧ ТУС ТУС СОНГОН ШАЛГАРУУЛНА.
“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ын Судалгаа шинжилгээний хэлтэст эрчим хүчний салбар хариуцсан шинжээч болон хөдөө аж ахуйн салбар хариуцсан шинжээчийн 2 ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байрны үндсэн тодорхойлолт, гол үүрэг:
“Эрчим хүчний салбар хариуцсан шинжээч”, “Хөдөө аж ахуйн салбар хариуцсан шинжээч” нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Олон улсын бусад холбогдох гэрээ, хэлэлцээрээр Монгол улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төслүүд, байгаль орчин уур амьсгалын чиглэлээр “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ын бусадтай байгуусан гэрээний хэрэгжилтийг хангах, ил тод байдлаар тайлагнах үүргийг хүлээнэ.
Ажлын байрны үүрэг хариуцлага:
-Эрчим хүчний болон хөдөө аж ахуйн салбар хариуцсан шинжээч” нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон олон улсын бусад холбогдох гэрээ, хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төслүүд, байгаль орчин уур амьсгалын чиглэлээр “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ын бусадтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, ил тод байдлаар тайлагнах үүргийг хүлээнэ.
Ажилтны хүлээх үүрэг, хариуцлага:
-Эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооллого, тооцоог хийх;
-УАӨ-ийг сааруулах арга хэмжээний тооцоо судалгааг хийх, ирээдүйн хувилбаруудыг гаргах тооцоолох;
-Эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооцоон дээр үндэслэн хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайланг бичих;
-Төвийн бусадтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд хариуцсан салбарын хүлэмжийн хийн тооллогыг заагдсан байршил, байгууламжид хийх;
-Салбарын хүлэмжийн хийн асуудлаар сургалт, зөвлөгөө өгөх, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нягт хамтран ажиллах.
Ажлын байранд шаардагдах ур чадвар, ажлын туршлага
Мэргэжил:
-Байгаль орчин, уур амьсгал судлал /053209/
-Байгаль хамгаалал, экологи /05210101/ -Байгаль орчныг зайнаас тандан судлал /D053205/
-Хүрээлэн буй орчин судлал /052102/
-Цаг уур судлал /053210/
-Цахилгаан, эрчим хүч /0713/
-Цахилгааны инженер /071304/
-Цахилгаан хангамж/ 071305/
-Сэргээгдэх эрчим хүч /071301/
-Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежмент, Хөдөө аж ахуйн инженер /081106/
-Газар тариалангийн аж ахуй /081103/ зэрэг мэргэжлээр магистраас дээш түвшний зэрэгтэй байх.
Мэргэшил:
-Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын чиглэлийн судлаач
Ажлын туршлага, ур чадвар:
-Олон улсын байгаль орчин, эрчим хүчний болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөр дээр ажилласан байх эсхүл хүлэмжийн хийн тооллогын эрчим хүчний болон хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл гаргаж байсан туршлагатай байх.
-Тус салбарын судалгаа шинжилгээнд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
-Эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарт 4-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
-Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай байх.
-Мэргэжлийн чиглэлээр онол, практикийн гүнзгий мэдлэгтэй байх;
-Судалгаа арга зүй, үнэлгээ хийх ур чадвартай байх;
Хэлний мэдлэг:
-Монгол, Англи хэлний ахисан түвшний ярианы болон бичгийн, мөн албан хэрэг хөтлөх, боловсруулах өндөр ур чадвартай байх
Компьютерийн мэдлэг:
-MS Office Word, Excel, PowerPoint гэх мэт оффисийн өргөн хэрэглээний программ болон бусад хэрэглээний программ, веб орчинд ажиллах, өндөр түвшинд ур чадвартай байх
-Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын программ хангамжууд дээр ажиллаж байсан туршлагатай байх
Бусад:
-Харилцааны ур чадвар сайтай, эерэг хандлагатай байх;
-Төрөл бүрийн оролцогч талууд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай үр дүнтэй хамтарч ажиллах чадвартай байх;
-Бие даан болон багаар ажиллах чадвартай;
-Зохион байгуулах болон олон даалгаварыг нэгэн зэрэг хийх, хөрвөх чадвартай байх зэрэг орно.
Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-CV (Монгол/Англи хэлээр)
-Анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
-Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат
-Иргэний үнэмлэхний хуулбар
-“3х4” хэмжээтэй цээж зураг
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
-2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 9 гудамж, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах" төв, 3 давхар 305, 306тоот
Утас: 976-70000744
Цахим шуудан: info@ccrcc.mn