НЯРАВ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА Ажлын байрны зорилго: Байгууллагын өмч хөрөнгийн
13 цаг 36 мин
Улаанбаатар

НЯРАВ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
Ажлын байрны зорилго:
Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт,хамгаалалт,ашиглалтанд хяналт тавих,эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах,байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эд материалын хангалт,олголтыг хийх ажлын байрны тохижилт,цэвэрлэгээ, үйлчилгээний чанарт хяналт тавьж ажиллах
Албан тушаалын үндсэн ажил үүрэг:
• Байгууллагын эд хөрөнгө,тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах, эд хариуцагчийн бүртгэл,карт хөтлөх, коджуулах
• Байгууллагын бараа материал, эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд хийж, тайлан мэдээг гаргах
• Албан өрөө, тасалгаа, ажлын байрны тохижилт, эмх цэгц, цэвэрлэгээ үйлчилгээний чанарт хяналт тавьж, албан хаагчдын ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарал тавьж ажиллах
Тавигдах шаардлага:
• Нярав болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх
• Оффисын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажилладаг байх
• Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
• CV (Монгол/Англи хэлээр)
• Анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат
• Иргэний үнэмлэхний хуулбар
• “3х4” хэмжээтэй цээж зураг
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар болон цаасаар хүлээж авна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 9 гудамж, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах" төв, 3 давхар 305, 306тоот
Утас: 976-70000744
Цахим шуудан: info@ccrcc.mn